ТОТАЛ ТЕХНОЛОГИ компани нь 2011 онд Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт хүчирхэг, шинэлэг, чадварлаг бүтээгдэхүүн, хариуцлагатай үйлчилгээг хэрэглэгчдэд мэргэжлийн өндөр төвшинд хүргэх зорилго тэмүүлэлтэйгээр байгуулагдсан. Бид мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, ажиллагсдын 70 гаруй хувь нь мэргэжлээрээ 10-с дээш жил ажилласан туршлагатай баг юм. Манай инженер, техникийн баг нь бүтээгдэхүүн үйлчилгээний сургалтуудад жил бүр хамрагдаж сертификат, тухайн системийг суурилуулах эрх бүхий лицензтэй болж чадсан байна. Бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн, шийдлүүдээс хэрэглэгч та удаан хугацаанд үр дүнг нь хүртэж сэтгэл...
Аюулгүй байдлын нэгдсэн системийн шийдлүүд нь үр дүнтэй, уян хатан байдаг бөгөөд олон зүйлийг санал болгодог. Аюулгүй байдал нь өөрөө бизнесийн үйл ажиллагааны цөм хэсэг болж өгдөг. Аливаа байгууллага амжилттай ажиллахын тулд ажилчдаа болон бусдыг аюулгүй орчинд ажиллуулах, нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт нь байх болсон.
Сүлжээний технологи, сүлжээний дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал ба дагалдах хэрэгслүүдийн хамтаар бүрэн шийдлийг дэлхийн топ брендүүдээр зөвхөн таны хэрэгцээ шаардлагад тулгуурласан технологийг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн хүргэх зорилготой ажиллаж байна.
Видео болон аудио хурлын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хурдан шуурхай бүртгэл болон цаасгүй хурлын системтэй уялдан ажиллаж, хурлын материалыг цахим хэлбэрт шилжүүлснээр хэрэглэх болон хадгалах үйл ажиллагааг хялбарчилж өгнө.
Гэрийн автоматжуулалт нь гэрэл, хөшиг, HVAC, домофон, ус алдалтын мэдээлэгч, галын дохиолол, камер, гэрийн аудио систем, агаарын чанарын индекс гэх мэт олон үйлдлээр таны өдөр тутмын амьдралыг илүү аюулгүй, тав тухтай болгодгоороо давуу талтай.
Цахилгаан, автоматжуулалтын системийг мэдээлэл технологийн дэвшил, боловсон хүчний мэдлэг ур чадвар, үнэт зүйлстэй хослуулан, цогц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай, аюулгүй орчинд амьдрахад хувь нэмэр оруулах ухаалаг системийг хөгжүүлж нутагшуулахаар зорин ажиллаж байна.
Захиалгат програм хангамж гэдэг нь тухайн байгууллага эсвэл бүлэг хэрэглэгчдэд зориулан тусгайлан боловсруулсан програм хангамжийг хэлнэ. Захиалгат програм хангамжийг боловсруулах үйл явцад хэрэгцээний дүн шинжилгээ, дизайн, кодчилол, байршуулах, турших, засвар үйлчилгээ хийх зэрэг орно.