Аудио ба видео хурлын систем

Аудио хурлын систем нь өөр өөр байршилд байгаа хоёр болон түүнээс дээш хэрэглэгчдийг холбох гүүр болж өгдөг. Уламжлалт утаснаас ялгаатай зүйл нь хамтрагчид бие биерүүгээ залгахын оронд бүгд нэгдсэн нэг төв системрүү холбогддогоороо давуу талтай. Энэ нь харилцаа холбоо болон хамтын ажиллагааг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжийг олгодог. Ингэснээр тухайн хурлын үеэр ярилцаж хэлэлцсэн асуудлуудыг бүртгэх хадгалж авах тал дээр санаа зовох зүйлгүй болно учир нь аудио хурлын систем нь өөр дээрээ бичигч төхөөрөмжийг агуулсан байдаг. Үүнтэй нэгэн адил хэд хэдэн хэрэглэгчийг холбож, дүрс дамжуулах зарчмаар ажилладаг систем нь видео хурлын систем юм.