Баримт бичгийн менежментийн систем

ONLY OFFICE гэж юу вэ?

ONLYOFFICE бол таны бизнесийн хэрэгцээнд зориулсан баримт бичгийн менежментийн систем бөгөөд үүлэн үйлчилгээ болон дотоод шийдэл хэлбэрээр ашиглах боломжтой юм. Үүнд MS форматтай бүрэн нийцэж ажиллах, төсөл бичиг баримт удирдах менежментийн хэрэгслүүд, CRM, хуваарь төлөвлөгөө, цахим шуудан, харилцаа холбоо, форум санал асуулга, аюулгүй байдал нууцлалын хэрэгслүүд зэргийг өөртөө багтаасан бүгдийг нэг дор авах боломжтой систем.


Яагаад ONLY OFFICE гэж?

ONLYOFFICE-ийн тусламжтайгаар та өөр төрлийн ажлуудыг гүйцэтгэхийн тулд олон төрлийн програм ашиглах шаардлагагүй болно. Үүний оронд та олон боломжтой зөвхөн ганц систем дээр ажиллаж ажлынхаа алхам бүрийг хянан төлөвлөж, бүтээмжээ дээшлүүлж, цаг хугацаа хэмнэж үр бүтээмжтэй оновчтой шийдвэр гаргаж ажиллахад туслаж таныг амжилтруу хөтлөх зорилготой систем юм.


ONLY OFFICE - онцлог, давуу талууд

  • Програм татаж авах шаардлагагүй
  • Энгийн бөгөөд ашиглахад хялбар онлайн платформ
  • Хаанаас ч ямар ч төхөөрөмж ашиглан бичиг баримтаа хянан засварлах боломж
  • Шинэ файлуудыг онлайнаар үүсгэхээс гадна гаднаас файл оруулах боломж
  • Файлыг хэнтэй ч хуваалцах боломж
  • Хуваалцсан файлууд нь чатлах, хамтран засах боломж
  • Үг үсгийн алдааг автоматаар шалгаж засах горим /Англи хэл/
  • Файлын өмнөх хувилбарыг сэргээх боломж
  • Хайлт, шүүлтүүрийн хэсгээр хэрэглэгчийн бүртгэлийн файлийг оновчтой хурдан шуурхай олох боломж
  • Файлуудыг Box, Zoho, Dropbox зэрэг вэбсайтуудаас импортлох боломжтой
  • CRM систем /CRM системтэй бөгөөд танд захидал, борлуулалт менежментийн хуваарь, боломжит хэлэлцээрийг хянах, хэрэглэгчийн баазыг нэгтгэх боломж/
  • Төслийн менежер /Ажлын хуваарь гаргах, ажилчин бүрийн ажлыг хуваарилах, дуусах хугацааг хянах боломж/
  • ONLYOFFICE /Windows, Mac OS, Linux дээр суулгаж болно/