Know More

ТОТАЛ ТЕХНОЛОГИ компани нь 2011 онд Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт хүчирхэг, шинэлэг, чадварлаг бүтээгдэхүүн, хариуцлагатай үйлчилгээг хэрэглэгчдэд мэргэжлийн өндөр төвшинд хүргэх зорилго тэмүүлэлтэйгээр байгуулагдсан. Бид мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, ажиллагсдын 70 гаруй хувь нь мэргэжлээрээ 10-с дээш жил ажилласан туршлагатай баг юм. Манай инженер, техникийн баг нь бүтээгдэхүүн үйлчилгээний сургалтуудад жил бүр хамрагдаж сертификат, тухайн системийг суурилуулах эрх бүхий лицензтэй болж чадсан байна. Бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн, шийдлүүдээс хэрэглэгч та удаан хугацаанд үр дүнг нь хүртэж сэтгэл хангалуун үлдэх нь бидний туйлын зорилго ба бид төгс шийдлийг боловсруулж төгс гүйцэтгэлийг хүргэхийн төлөө цаг бүр хичээн ажиллаж байна. Бидний бизнесийн тогтвортой байдлыг бий болгоход чухал хувь нэмрээ оруулах харилцагч таны үнэ цэнэтэй түншлэлд талархлаа илэрхийлье.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Зах зээл бизнесийн Нөү-Хоу дээр тулгуурласан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг дотооддоо үйлдвэрлэн олон улсад нийлүүлэх


БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцагч бүрийн онцлогт тохирсон оновчтой шийдлийг санал болгох



БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ

  • Харилцагч төвт үйлчилгээ 
  • Дата-д тулгуурласан шийдвэр гаргалт 
  • Үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа 
  • Найдвартай мэргэжлийн баг


БИДНИЙ ЗОРИЛТ

Монгол улсад дэлхийн топ технологиудыг нэвтрүүлэн хөгжүүлэх мэргэжлийн баг хамт олон болох