Аюулгүй байдлын систем

Аюулгүй байдлын нэгдсэн системийн шийдлүүд нь үр дүнтэй, уян хатан байдаг бөгөөд олон зүйлийг санал болгодог. Аюулгүй байдал нь өөрөө бизнесийн үйл ажиллагааны цөм хэсэг болж өгдөг. Аливаа байгууллага амжилттай ажиллахын тулд ажилчдаа болон бусдыг аюулгүй орчинд ажиллуулах, нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт нь байх болсон.

Технологийн дэвшил нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд биет аюулгүй байдлын шийдлүүдийг ихээхэн сайжруулж өгсөн. Энэ нь орчин үеийн аюулгүй байдлын системд видео хяналтын систем, нэвтрэх хяналт, машины дугаар таних зэрэг олон янзын бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэх замаар олон олон арга шийдлүүдийг боловсруулдаг систем болж биет байдлын аюулгүй байдлыг хангах цогц арга болгон ашиглах болсон. Мөн эдгээр хэсгүүд нь хоорондоо уялдаа холбоотой ажиллахын тулд нэгдсэн нэг платформд суурилж нэг интерфейстэйгээр ажилладаг учир засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг хийхэд хялбар болсноороо дэд бүтцийн хэрэглээний нэгэн томоохон асуудлыг хялбарчилж өгсөн.

Видео тандалт, нэвтрэх хяналт, халдлага илрүүлэх, харилцаа холбоо тогтоох, машины улсын дугаар таних, дүн шинжилгээ хийх зэрэг нь орчин үеийн аюулгүй байдлын шийдлийн гол бүрэлдэхүүн хэсгүүд юм. Эдгээр нь нэгдсэн байдлаар, зохих ёсоор хамтран ажилласнаар байгууллагын бизнесийн үр өгөөжийг дээшлүүлээд зогсохгүй эрсдэлээс хамгаалж цаг хугацааг хэмнэхэд чиглэдэг. Бизнесээ болон объектыг хамгаалах аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг сонгохдоо одоо ажиллаж байгаа системээ сайжруулах, хөгжүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийхээс гадна тухайн бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах боломжтой шинэ шинэлэг шийдлүүдийг сонгосноороо илүү их өгөөжийг хүртэж чадах юм.

Тухайн харилцагчийн үйл ажиллагаа болон бизнесийн чиглэлд тааруулж хяналтын камер, галын аюулгүй байдлын систем, хулгайн дохиолол, видео менежментийн систем, аналитик зэрэг системүүдийг хооронд нь уялдаа холбоотой ажиллуулахыг аюулгүй байдлын нэгдсэн цогц систем гэнэ.


Хяналтын камерын систем

Нэвтрэх систем

Гал, хулгайн дохиолол

Зарлан мэдээлэх систем

Видео менежмент систем

Видео аналитик

Дэлгэцийн шийдэл