Цаасгүй хурлын систем

Энэхүү систем нь хурлын хуваарь, хурлаар хэлэлцэх асуудал гэх мэт цаасаар тараадаг бүх материалыг цахим хэлбэрт шилжүүлж өгсөн. Хуралд оролцогч бүр өөр өөрийн нэвтрэх эрх ашиглаж хурлын системд нэвтэрнэ. Ингэснээр тухайн системрүү хурлын үеэр ашиглах материалуудыг оруулах, засварлах, хадгалах, бусдад түгээх болон санал хүсэлт илгээх зэрэг хурлын үед тулгардаг асуудлуудыг 100% цахим хэлбэрт шилжүүлсэн хурлын орчин үеийн шийдэл юм.