Харилцаа холбооны шийдэл

Бизнес эрхлэгчид интернетэд суурилсан маш олон төрлийн үйлчилгээг ашигладаг. Үүний нэг технологи болох харилцаа холбооны нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь арав хүрэхгүй жилийн өмнө аналог системийг ашигладаг байсан бол одоо цөөхөн хувь нь уг технологийг ашиглаж ихэнх хэрэглэгчид IP технологийг сонгон хэрэглэх болжээ.

Энэхүү дижитал хэлбэрийн дэвшилтэт технологи болох VoIP (Voice Over Internet Protocol) нь аналог системээс өртөг бага зэрэг өндөр ч өргөн хүрээний бусад боломжуудыг нэмэлт зардалгүйгээр авах боломжийг өгдөг. Аналог системийг богино хугацаанд ашиглах хэлбэрээр худалдаж авах нь зөв ба урт хугацаандаа хөгжүүлэх боломжгүй систем юм.

VoIP нь интернетийн дараа буюу 1995 оноос эхлэн хөгжүүлэлт хийгдсэн систем учраас хэрэглэгчдэд илүү их функц, сонголтыг олгохоос гадна илүү хямд өртгөөр өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжыг олгодог. Жишээ нь зөвхөн дуу биш дүрс дамжуулах, гурвалсан яриа болон хурал цуглааныг газарзүйн байршил хамаарахгүйгээр интернет сүлжээний тусламжтайгаар зохион байгуулах гэх мэт.