Сүлжээ

Мэдээлэл технологи хурдтай хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд учирч болох эрсдлүүд нэмэгдэж, үүнд зайлшгүй байгууллагын сүлжээний хамгаалалт болон аюулгүй байдлын системүүд шаардлагатай болж байна. Эдгээр нь байгууллагын дотоод сүлжээг гадны халдлага зэргээс хамгаалахаас гадна мэдээллийн бүрэн бүтэн байдал, тоног төхөөрөмжинд учрах гэмтлийг багасгаж өгдөг.

Бид айл гэр, албан байгууллага, барилга байгууламж, хот суурин газруудад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сүлжээний холболт дэд бүтэц, худаг сувагчлал, шилэн кабель, агаарын шугам зэрэг ажлыг тоног төхөөмжийн хамт сүлжээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч брендүүдийн систем, шийдлээр угсран суурилуулж мөн хэрэглэгчдэд сүлжээний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг шаардлагатай програм хангамжийн хамт нийлүүлэхээс гадна үүнтэй холбоотой заавар зөвлөгөөг мэргэжлийн өндөр төвшинд өгч үйлчилж байна.