Видео аналитик

Хяналтын камер болон бусад дүрс дамжуулах төхөөрөмжөөс ирсэн өгөгдлийг өөр дээрээ боловсруулж шүүлтийг илүү хялбар хурдан болгож өгдөг. Видео аналитикийн системийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд бичлэг хийх, тусгайлан тохируулсан байдлаар зөрчлийн хөдөлгөөнийг илэрмэгц хяналтын камераар даган бичих боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь системд цуглах мэдээллийн хэмжээг багасгаад зогсохгүй, системийн төвөгтэй байдал болон зардлыг бууруулж хэрэглээг хялбарчилдгаараа давуу талтай.