Видео менежмент систем

Байгууллагын биет аюулгүй байдлыг хангах хамгийн чухал системийн нэг нь хяналтын камерын систем гэвч хяналтын камерын систем, нэр төрөл, тоо ширхэг нэмэгдэх тусам хянах үйл ажиллагаа төвөгтэй болох талтай байдаг тул энэ асуудлыг ухаалгаар хялбархан шийдэх нэг арга нь видео менежментийн систем юм. Энэ системийн тусламжтайгаар хяналтын камер дахь дүрс бичлэгүүдийг нэг дор төвлөрүүлж хадгалах, архивлах, удирдах боломжтой. Мөн хяналтын камераас гадна нэвтрэх, хянах систем, цаг бүртгэлийн систем зэрэгтэй нэгдэх байдлаар ажиллаж болдог нь байгууллагад аюулгүй байдлаа нэг дороос хянах удирдах боломжийг олгодог.