Дэлгэцийн шийдэл

Зориулалтын дэлгэцүүдийг хооронд нь нийлүүлж Video wall үүсгэх ба энэ нь удаан хугацаагаар тасралтгүй ажиллах чадвартайгаас гадна хамгийн олон эх үүсвэрээс контент тоглуулах боломжтой юм. Хүрээ нь маш нарийн учир дэлгэцүүдийг хүссэн тоо ширхгээр нийлүүлэн том дэлгэц үүсгэхэд ямар нэг дүрсний эвдрэл гардаггүйгээрээ давуу талтай. 

Үүнийг ихэвчлэн албан байгууллагууд камерын системийн хяналт, үйлчилгээний байгууллагууд мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг томоор олон хүнд нэгэн зэрэг хүргэхэд ашигладаг ба сүүлийн үед автомашины showroom, спорт паб, ресторан болон зочид буудалд ихээхэн ашиглаж байна.  

Давуу талууд:

  • Хөндлөн болон босоо чиглэлд байршуулахад дүрсний эвдрэл гарахгүй
  • 24/7 тасралтгүй ажиллах боломжтой
  • Хүссэн тоо ширхгээр нийлүүлэн ашиглах боломжтой
  • Дэлгэц бүрийн хүрээ 1,5-3,5мм буюу маш нарийн тул дүрс хуваагдахгүй
  • Цахилгаан зарцуулалт харьцангуй бага
  • Эдэлгээ даах чадвар өндөр
  • Харагдах өнцөг өргөн
  • Зориулалтын дэлгэц нь өөр дээрээ тусах орчны гэрлийг сарниулан гялбалтыг багасгадаг учир дэлгэц дээрх зүйл тод гаргацтай харагдана.